Дундговь аймгийн Өндөршил сумын ИТХ

Сумын бэлэгдэл сүлд

2017-03-17 10:48
    

 Сумын бэлэгдэл сүлд нь эх дэлхийн хэлбэр хөдөлгөөний илрэл алтан шар хүрээтэй, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр бүрхэгдсэн, мөнх хөх тэнгэрээ бэлэгдсэн дугараг хөх дэвсгэртэй байна. Хөх дэвсгэрийн доод хагас эх газраа бэлэгдсэн дэвжин дэлгэрэх ногоон, сайжран тогтох шар, энх мэндийн цагаан өнгөөр дүрсэлсэн байна. 
     Бэлэгдэл сүлдний төв хэсэгт төрт ёсны уламжлалыг бэлэгдсэн эвхмэл монгол үсгээр бичигдсэн ӨНДӨРШИЛ гэсэн үгийг залсан буян хишиг, цог хийморийг илтгэн тэмүүлэн давхиж буй сэтгэлийн цагаан хүлэг байна.
     Өндөршил гэсэн үгийг дээд талд мандан бадрахын бэлэгдэл галын дөл, хоёр талд нь эргэх цагийн орчлонд мөнхрөн жаргахын бэлэгдэл болгож нар сарыг дүрсэлсэн байна.

2017-03-17 10:48

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд