Дундговь аймгийн Өндөршил сумын ИТХ

Өндөршил сумын ИТХ-ын даргын мэндчилгээ

2015-04-23 13:34



 

МЭНДЧИЛГЭЭ

 

Түшээтхан аймгийн Говь мэргэн вангийн хошууны гал голомтыг залгамжлан бадраан хөгжүүлж, эдүгээ 91 жилийн түүхийн хуудсыг түүчээлэн буй дуу хуурын өлгий нутгийн наран мандах нутаг Алтангадас одонт Өндөршил сумаар  овоглон төрж өссөн нутаг нэгт ахан дүүс болон манай нутагт ажиллаж хөдөлмөрлөж хөгжлийн төлөө бие сэтгэлээ зориулж явсан нийт иргэд, хамтын ажиллагаатай ААНБ болоод Дундын сайхан говь нутгийнхаа нийт иргэдэд Өндөр заяатай Шил нутгийнхаа зон олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж айл өрх, хотол түмнээрээ алтан говь нутгийн уул ус шигээ ашид мандан бадарч байхын өлзийт ерөөлийг өргөе.

Сумын ИТХурал орон нутгийнхаа эрх ашгийг нэн тэргүүнд эрхэмлэн, хууль ёсыг дээдлэн,  иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, эрүүл аюулгүй, тав тухтай амьдрах орчин бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Бид аливаа үйл ажиллагаа бодлого, шийдвэртээ иргэдийнхээ санал хүсэлтийг тусган хэрэгжүүлэх, түмэн олныхоо хамтын хүч дэмжлэг, хичээл зүтгэлээр сум орноо хөгжүүлэх чиглэлийг ажлын гол зорилгоо болгон  ажиллаж байна. 

 

             Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье .

Угтан золгож буй Модон хонь  жилд төр маань түвшин, түмэн олон маань амар амгалан байж, эх орны минь хөгжил дэвшилд  ахиц, амжилт гарсан жил байх болтугай .

 

Хүндэтгэсэн

ӨНДӨРШИЛ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА О.ЦОЛМОН

 

 

 

 


2015-04-23 13:34

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд