Дундговь аймгийн Өндөршил сумын ИТХ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨНДӨРШИЛ СУМ

2017-04-03 17:48

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Дундговь аймгийн Өндөршил сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн ван, Ачит гүний хошууны газар нутаг юм.

Цог, Талын нар гэсэн  2 багийн  нийт  448 өрхөд 1475 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор Дундговь аймгийн 15 сумаас 12-т , газар нутгийн хэмжээгээр 6 -д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ сум юм.

Дундговь аймгийн зүүн өмнөд хэсэгт

§  Улаанбаатар хотоос 360  км,

§  Аймгийн төвөөс 185 км зайд байрладаг.

Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан, Баянжаргалан Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Сайхандулаан, Мандах сумтай хиллэдэг.

Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог. Далайн түвшинээс 1080-1300 м өндөрт өргөгдсөн. Физик газарзүйн хувьд газар зүйн бүсээр цөлөрхөг хээрийн бүсэд багтдаг,  ургамалжилтын хувьд Дорноговийн цөлөрхөг хээрийн тойрогт хамаарна.,.

Газар хөдлөлийн эрчим 4 балл.

Сумын нутаг дэвсгэр нь тэгш тал, нам хотгор,  хоолой, бэсрэг уулс дагалдах бөгөөд ургамлын үндэс сийрэг зөөлөн,  элсэрхэг  цайвар хөрстэй,  нийт нутагт төрөл бүрийн бут, хялгана, ерхөг,  хонь  ямаан шарилж,  агь гашуун,  таана,  хөмүүл,  бударгана голлон ургана

Цаг уурын нөхцөл.

Хуурайдуу халуун зунтай, хүйтэн өвөлтэй.

§  1 дүгээр сарын дундаж

температур -25  °С

§  7 дугаар сарын дундаж

температур +25 °С

§  жилийн дундаж салхины хурд 10-12 м/с

§  жилийн хур тундасны нийлбэр 150-200 мм

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 485,230  га.

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

482.739.85 га

99,48

Ойн сан бүхий газар

1.5 га

03,09

Усан сан бүхий газар

606,5 га

0,12

Тусгай хэрэгцээний газар

1,0 га

02,06

Тосгон, суурингийн газар

436,35 га

0,08

Дэд бүтцийн газар

1452,8 га

0,29

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв.

Сумын төсвийн нийт орлого нь 86,9 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 11,1 сая төгрөг, сумын өөрийн орлого 5,5 сая төгрөгийн орлогоос бүрддэг. 

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 855,3 сая төгрөг байна. Нийт зардлын 64,7  хувь нь цалин  8,4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл 10,2 хувийг урсгал шилжүүлэг 26,9  хувийг нь бусад зардал эзэлж байна.

Хөдөө аж ахуй

 

Малын бүтэц

 

Сумын хэмжээнд 100,942 толгой малтайгаас 1345 тэмээ, 5091 адуу, 1477 үхэр, 51307 хонь, 41722 ямаа байна.

 

Газар тариалан

Сумын хэмжээнд газар тариалан эрхэлдэггүй. Туршилтын маягаар цөөн тооны өрхүүд төмс, хүнсний ногоо

Инженерийн дэд бүтэц                  

Зам тээвэр. Сумын газар нутаг дээгүүр Дундговь-Дорноговь-Замын-үүдийг холбосон  95  км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо   шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж. Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2007 онд баригдсан 15 квт-ийн дэд станцтай.

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 2 гүний худаг, 50 м3/хоног хүчин чадалтай 2 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, Төвлөрсөн усан хангамжинд хамрагдсан айл өрх, ААНэгж байхгүй айл өрхүүд 2 ус түгээх байрнаас  усаа авч байна.

Дулаан хангамж.  Эрүүл мэндийн төв 1, Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулиудын харьяа 3, Хүүхдийн цэцэрлэг 1, Соёлын төв 1 нийт 6 уурын зуух ажиллаж байна. ЗДТГазар цахилгаан халаагууртай бөгөөд айл өрхүүд нь ердийн галлагаатай.

НИЙГЭМ

Хүн ам

Хүн ам, өрхийн тоо

Сумын хүн амын 58.16 хувь нь залуу болон дунд насныхан, 33.6  хувь нь хүүхэд, 8.24 хувь нь хөгшид байна.

Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд айл өрхүүдийн амьдрах орчин нь амины орон сууц, гэр сууц юм. 1980-1985 оны хооронд баригдсан 4 айлын нэг давхар 7 орон сууц байдаг. Үүнээс 3 нь төрийн өмчийн харьяалалтай сууцууд бөгөөд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц огтхон ч баригдаагүй.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

1

Сургууль

хүүхэд

320

2

Сургуулийн дотуур байр

ор

80

3

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

суралцагч

0

4

Цэцэрлэг

хүүхэд

75

5

Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/

ор

7

6

Спорт заал

тоо

2

7

Биеийн тамирын талбай

м2

1000м

8

Соёлын төв

тоо

1

9

Номын сан

суудал

10

10

Банк

тоо

2

12

Халуун ус

шүршүүр

0

Боловсрол

Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 9 бүлэгт 219 хүүхэд өдрөөр суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 87 хувь, суурь боловсролын хамран сургалт 68 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх кредиттэй  сургалтанд нийт  багш нар хамрагдаж байна.

Төрийн өмчийн  Хүүхдийн  цэцэрлэгийн үндсэн сургалтанд 105, гэр цэцэрлэгт 30 хүүхэд   хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 100 хувьд хүрсэн.

Суманд улсын төсвийн 7 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 1  их эмч, 10 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  ажиллаж байна.

2012 онд нийт 111 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 443, осол гэмтэл 23, халдварт өвчлөлийн  4  тохиолдол гарсан байна.

Ажиллах хүч

Ажиллах хүч салбараар

Салбар

Хэмжих нэгж

2012

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Аж үйлдвэр

Хүн

Хөдөө аж ахуй

Хүн

5

512

517

Үйлчилгээ

Хүн

150

0

150

Нийт

Хүн

155

512

667

Сумын хэмжээгээр нийт 100,942 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн байхгүй.

220 малчин өрх,  65 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 61,8 хувийг эзэлж байна.

Төрийн байгууллагад 102  хүн ажиллаж байна.

Ажилгүйдэл, ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй 29 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 60  хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл  4 хувийг тусгай дунд,  61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

ü  Малын индексжүүлсэн даатгал төсөл

ü  Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл

ü  Тогтвортой амьжиргаа

ü  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

ü  НҮБ-ын Орон нутгийн засаглалыг дэмжих хөтөлбөр

СУМЫН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН

Ирландад төвтэй Асрал ТББ-ын тус суман дах салбар нь хонины нарийн ноосыг сэмлэн  эсгий бүтээгдэхүүн гэрийн шаахай, бэлэг дурсгалын зүйл үйлдвэрдэг.

Тус сумын Дөби хоршоо 2008 оноос байгалийн хайрга чулууг бутлаж цементтэй боловсруулан тоосго, блок үйлдвэрлэдэг.

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Тус сум нь “Бизнесийн шударга таатай орчин, орон нутгийн нөөц, онцлогт тулгуурлан бэлчээрийн уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйг зохистой хослуулсан, үр ашигтай үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөн, төрт ёс, түүхэн уламжлалаа дээдэлсэн оюунлаг, соёлч, бүтээлч иргэдтэй, эдийн засгийн өндөр чадавхитай, байгальд ээлтэй сум мөн.

 


2017-04-03 17:48

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд