Өндөршил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өндөршил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Алтан гадас одонт Өндөршил сум Алтан гадас одонт Өндөршил сум

СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДАЖ, ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМЭЭ БАТАЛЛАА

2022-02-23

Сумын ИТХ-ын Төлөөлөгчид 02 дугаар сарын 23-ны өдөр 60.0 хувийн ирцтэйгээр 08 дугаар хуралдаанаа хийж:

  1. Сумын ИТХ-ын хуралдааны дэг, ИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм, ИТХ-ын Хорооны ажиллах журам, Хорооны бүрэлдэхүүн, ИТХ-ын бүтэц орон тоогоо баталж, ИТХ-ын Зөвлөлөө байгууллаа.
  2. Хоршоог хөгжүүлэх сангийн 2022 оны салбар чиглэлийг батлан Хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийг байгуулж, төсөл сонгон шалгаруулах товыг зарлав.
  3. Мөн хуралдаанаар сумын зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал өгөх тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
  4. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "ХАВДРЫН ЭСРЭГ ХАМТДАА" дэд хөтөлбөрийг мөн хэлэлцэн батлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%