Өндөршил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өндөршил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Алтан гадас одонт Өндөршил сум Алтан гадас одонт Өндөршил сум

Шинэ Үндсэн хууль батлагдсан өдрөөр...

2017-01-19

      Сумын ИТХ-ын ажлын алба, Хүүхэд хамгааллын хамтарсан багаас Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөр зохион байгуулах ажлын төлөвлөгөөг гарган ИТХ-ын даргаар батлуулж төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг зохион байгуулав.
- "Үндсэн хуулийн тухай ойлголт" гарын авлага бэлтгэн дунд сургуулийн ахлах ангийн 80 сурагчид хүргэж, мөн сэдвээр ахлах ангийн 54 сурагчид сургалтыг зохион байгуулав.
- ИТХ-ын нэрэмжит  шатрын тэмцээнд  16 сурагч оролцож 8-ын А ангийн сурагч Т.Буянжаргал,  Т.Цэрэнжигжид нар 1, 2-р байрт шалгарав.
Шатрын дугуйланд хичээллэдэг бага ангийн сурагчдын хүсэлтээр зохион байгуулсан шатрын тэмцээнд 6 сурагч 4-р ангийн сурагч У.Цэнд-Очир түрүүлэн гарын бэлгээр шагнагдав. 
Мөн Сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Үндсэн хууль-Эх орны хөгжилд сэдэвт гар зургийн уралдааныг зарлаад байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5097
3683 / 72%
884 / 17%
256 / 5%
274 / 5%